УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар нь анх 2015 оноос Онцгой байдлын албаны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд “ Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах үндсэн чиг үүрэг” бүхий ОБЕГ-ын бүтцийн нэгж болон ажиллаж байна. Үүнээс өмнө гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудлууд нь ОБЕГ-ын өөр өөр бүтцийн нэгжүүдэд харъяалагдан тус тусдаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн.

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №08 “Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон. Үүнд:

  • Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах ангиллын сургалт /бие бүрэлдэхүүнээс бусад/-ыг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, мэдээллэх, олон нийттэй харилцах гэж тодорхойлсон.

Гамшгаас урьдчилан сэргийлэх газар нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гамшгаас хамгаалах асуудлаар олон нийттэй харилцах арга хэмжээг зохион байгуулах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгааг зохион байгуулах, олон нийтэд мэдлэг, мэдээлэлийг чанар хүртээмжтэй хүргэх замаар хэрэгжинэ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь Засгийн газрын танхим, яам, агентлагийн удирдлага, нийслэл, аймгийн Засаг дарга, гамшгаас хамгаалах Улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурынхан, иргэдэд чиглэнэ.

Харилцах утас: 262019