Эрсдэлийн удирдлагын газар нь гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог оновчтойгоор хангах, гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрх зүйн орчин бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтэс, Гамшгийн эрсдэлийн судалгаа инновацын тасгийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус газар нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн явцын хяналт, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагаа, Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн үүргийг хэрэгжүүлж байна.
Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Үндсэн чиг үүрэг
Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог оновчтой болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, холбогдох арга зүйг боловсронгуй болгох, төлөвлөх, удирдан зохион байгуулах, гамшгаас хамгаалах эрдэм шинжилгээ судалгаа, инновацын ажлыг нэгдсэн бодлогоор хангах, шинжлэх ухаанд суурилсан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэвтрүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Стратегийн үйл ажиллагааны чиглэл 1
Гамшгийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг мэргэжлийн зохицуулалтаар хангах,
Стратегийн үйл ажиллагааны чиглэл 2
Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний эрх зүйг боловсронгуй болгож, эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хяналт шинжилгээ үнэлгээ хийх,
Стратегийн үйл ажиллагааны чиглэл 3
Гамшгийн эрсдэлийг бууруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэгдсэн бодлогоор хангах гадаад улс орны тэргүүлэх туршлага, судалгаа шинжилгээний ололтыг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд нэвтрүүлэх,
Стратегийн үйл ажиллагааны чиглэл 4
Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг бүрдүүлэх, эрсдэлийн мэдээллийг эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд уялдуулах.
Харилцах утас: 263579