Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 6, 7-нд зарим газраар, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 дүгээр гудамжны дэргэд иргэн Б-ийн “Сонота-7” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 12:51 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 11 дүгээр гудамжинд иргэн М-ийн 2х4 метрийн хэмжээтэй саравч, 3.5 м3 мод, 0.7 га орчим газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км замыг туулан 13:16 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туул голын эрэгт иргэн Н-ийн Сонато-5  загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 13:44 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан баг “Ногоон Шаамар” гэдэг газар иргэн О-ийн бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 13:52 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21 дүгээр гудамжинд эзэн тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:39 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд иргэн О-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн урд хана, эзэн тодорхойгүй 4х5 метрийн хэмжээтэй байшингийн урд хана, эзэн тодорхойгүй 5х7 метрийн хэмжээтэй байшин 2 ширхэг, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 3 га орчим газарт хөрсний өнжмөл өвс тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 15:54 цагт очиж 01:00 цаг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:06 цагт очиж 01:55 цаг, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 13 км замыг туулан 16:20 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар гудамжинд иргэн Л-ийн 7 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:20 цагт очиж 10 минут ажиллаж  унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн 9 дүгээр гудамжинд иргэн Б-ын хашаанд хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулж 16:42 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгачдын 2 дугаар гудамжинд иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14.5 км замыг туулан 16:48 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 18:23 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн задгайд иргэн Ч-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 19:33 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын цэргийн хотхоны 1 дүгээр баазын 4 дүгээр гудамжинд иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 19:57 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ Баянголын даваа гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Норовлин сумын Тамгын газрын 9 ажилтан,1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 2 мотоцикл, нийт 26 хүн 2 автомашин, 2 мотоциклтой ажиллаж мөн өдрийн 20:10 цагт түймрийг цурамд оруулж, 20:30 цагт бүрэн унтрааж тус сумын 2 дугаар багийн засаг дарга Д.Шижирмөнхөд хүлээлгэн өгсөн.

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top