Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Хуа Мей Да” ХХК-аас 10 сая төгрөгийг, “MGL Aqua” ХХК-аас 5 000 000 төгрөгийн өртөг бүхий “Voyage” цэвэр усыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Мөн “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв” ТББ-аас 500 000 төгрөгийг, “Шинэболд” ХХК-ын хамт олноос 500 000 төгрөгийн хандивыг өргөж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.