Шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

91647910_123180459320604_2487893143744151552_n.jpg

 Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

  Өнгөрсөн амралтын өдрүүдэд  нийслэлийн хэмжээнд зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар очиход 0,7 га газар, 5х7 хэмжээтэй хоёр байшин, 4х5 хэмжээтэй амбаар шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.   

   Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, 

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top