Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудын нутгаар шороон шуурга шуурч, Хөвсгөл аймгийн зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.   

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал:  8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. 8, 9-нд говь, талын нутгаар 14-16 м/с, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн Дашгайнд эзэмшил тодорхойгүй, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 06:04 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20.5 км замыг туулан 06:25 цагт очиж, 35 минут ажиллаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Гантөмөрт хүлээлгэн өгсөн.      

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн тавиулангийн хаалга, тааз, хураалгаатай 4 ханатай гэрийн шал шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:48 цагт очиж, 15 миут ажиллаж унтраасан.     

   Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 23 дугаар гудамжинд иргэн П-ийн хашаа, байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 13:47 цагт очиж, 52 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ажилчин”-ны 7 дугаар гудамжинд иргэн Б-ийн хашаан доторх хөрсний өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 15:47 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 6 дугаар гудамжинд иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.3 км замыг туулан 23:04 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.     

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Хөдөө аж ахуйн хэсгийн 1 дүгээр  гудамжинд иргэн Б-ын байшингийн ханан пийшин цуурч, гал гарч байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 00:32 очиж, 10 минут ажиллаж унтраасан.    

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиастай хэсэг мод” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 4 автомашин, нийт 37 хүн, 5 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 24 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 17 иргэн, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 6 иргэн, 1 автомашин, нийт 47 хүн, 5 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:45 цагт хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.     

4.Мэдээлэл:     

Обьектын түймрийн талаар: Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн “Хашаат” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ малчин Б-ийн амбаар шатаж байна гэсэн мэдээллийг 04.06-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Орон нутгийн 4 иргэн, 1 автомашинтай 17 км замыг туулан 14:20 цагт очиж, 1 цаг 6 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч О.Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн “Тэвшийн-Уурхай” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т/ “Багануур Зүүн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн “Дундговь Цахилгаан түгээх сүлжээ” салбарын “Тэвшийн говь дэд станц”-ын засварын байшин 04.06-ны өдрийн 11:30 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, тус компанийн 3 ажилтан, 1 автомашинтай 30 км замыг туулан шалтгаан нөхцөлийг тогтоон ажилласан тухай мэдээллийг “Тэвшийн говь дэд станц”-ын инженер Б.Сүрэнхорол аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   

    

       

scroll to top