“Тахько” ХК-аас 10 сая төгрөг хандивлав

DSC0504.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал өнөөдөр “Тахько” ХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 сая  төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.

 Тус компани  нь 1992 оноос үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол улсын Засгийн газар, Онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top