“Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас өнөөдөр Улсын Онцгой комисст 27 сая төгрөгийн өртөг бүхий 30 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.
Тус нийгэмлэг нь 2017 онд байгуулагдсан бөгөөд сайн үйлсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/04/DSC0537.jpg)
Энэ үеэр хүнд цаг үед Монгол улсын төр засаг, ард түмэн эв санаа нэгдэж БНХАУ-ын иргэдэд асар их туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэн, хүн бүр хариуцлагатайгаар энэ өвчний ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.