1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 13-нд Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн 2 дугаар хэсэг 6 дугаар гудамжинд /Сайхан сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/ иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 19 км замыг туулан 10:31 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутад иргэн Б-ын эзэмшлийн хашаанд 2×2 метрийн хэмжээтэй модон жорлон, 4 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 15:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Чандманы 29 дүгээр гудамжинд иргэн М-ын 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 17:08 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хотхоны 1010 тоот байрны доод зогсоолд “Мицубиши Оутландер” загварын, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 19:25 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Шорвог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 310 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 19:35 цагт очиж 01:05 цаг ажиллаж 20:40 цагт түймрийг бүрэн унтрааж сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Санчирт хүлээлгэн өгсөн. Түймрийн солбицол: N 47055’85.06”, E 118015’76.72”.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан 4 дүгээр багийн “Далх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ малчин Б /16 настай, эрэгтэй/ 04.07-ны өдрийн 21:00 цагийн орчимд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Жаргалант сумын Иргэдийн хурлын дарга Д.Дугарсүрэнгээр ахлуулсан 4 хүн, 1 автомашин, Цэцэрлэг сумын тамгын газрын дарга Д.Цэгмидбаатараар ахлуулсан 15 хүн, 1 автомашин, ар гэрээс нь 20 хүн, нийт 39 хүн, 2 автомашинтай 13:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь 300 метр зайтай “Хөндлөн булга” нэртэй уулнаас эсэн мэнд олсон.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэгт тоглож байгаад алга болсон гэсэн мэдээг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг түр зогсоосныг орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 нохойтой, 1 автомашинтай 06:00 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн.
Бусад: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Буянт хороолол 6 дугаар гудамжинд 3 айл, 7 дугаар гудамжинд 2 айл, 8 дугаар гудамжинд 2 айл, 9 дүгээр гудамжинд 2 айл нийт 10 айл өрх шар усны үерт автагдсан байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 9 алба хаагч, 1 автомашин, Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батбуянгаар ахлуулсан 8 иргэн, нийт 17 хүн, 1 автомашин, 1 Ковштой 5 цаг ажиллаж шар усанд автагдсан айл өрхүүдийн эргэн тойрны 150 тонн усыг соруулж, усны урсгалыг өөрчилсөн.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Таван толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ Иргэн М-ын 6 ханатай гэр 04.07-ны өдрийн 23 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 04.08-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус багийн дарга Н.Батхишгээр ахлуулсан 4 хүн, 1 автомашинтай 45 км замыг туулан 14:00 цагт очиход 6 ханатай, тавилгатай гэр бүрэн шатсан байсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР