“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе” аянг өрнүүлнэ

84611928_2629980270389987_4802765093337038848_n_20200207121258.jpg

Өчигдөр болсон УОК-ын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг  улсын хэмжээнд зохион байгуулах 9 дүгээр тогтоолыг гаргалаа.

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нарт даалгалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top