Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2791 тоот үүрэг, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/2821 тоот албан бичгийн дагуу “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн  найруулгыг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг Говь-Алтай аймгийн төв талбайд 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00-16.00 цагийн хооронд зохион байгуулж явууллаа.

1 3 4

Өдөрлөгийн хүрээнд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх шторк”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Holmatro”-ийн аврах багаж хэрэгслийн бичлэг, “Аврагч мазаалайн зөвлөмж”-ийг, талбайн төв LED зурагтаар Аймгийн онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд нэвтрүүлэн хүргэж ажилласан.

5 6

“Дэлхийн зөн Монгол” ОНХХ-тэй хамтран “Галын аюулгүй байдлын тухай хууль”, галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд тараан сурталчилж, болзошгүй гал түймрийн үед ашиглагдах автомашин, техник, багаж хэрэгслийг танилцуулав.

7 8 9 10

Өдөрлөгөөр Онцгой байдлын газар,  Гал унтраах, аврах 59 дүгээр анги, Улсын нөөцийн салбарын бие бүрэлдэхүүн, Аймгийн онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 407, “Дэлхийн зөн Монгол” ОНХХ-ийн 8 ажилтан,  437 ажилтан албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 550 ширхэг санамж материал, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийг 100 ширхэгийг тараан ажилласан байна.

scroll to top