1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна, 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал хээрийн бүс нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо “Мон Химо” ХХК-ийн эм найруулдаг 3х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 15:30 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /53 настай, эмэгтэй/, З /45 настай, эрэгтэй/, С/23 настай, эрэгтэй/ нарын гарын сарвууны хэсэг бага зэрэг түлэгдсэн тул эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Майхан толгой” гэдэг газар шар өвс шатсаны улмаас иргэн Ө-ийн блокоор барьсан гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 15 алба хаагч, 3 автомашинтай 8.5 км зам туулан 10:49 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 11 алба хаагч 2 автомашинтай 10 км зам туулан 11:10 цагт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай, 12 км зам туулан 11:25 цагт, Нийслэлийн Аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 13:00 цагт, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 30 км зам туулж 13:00 цагт тус тус очиж 9 цаг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Баянхангай” гудамжинд иргэн Я-ийн хашаанд хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 13:24 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр зам багийн Номт гудамжинд Иргэн Т-ын хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 13:36 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Б-ын “Хьюндай-140” загварын Эксковатор шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 29.5 км зам туулан 14:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны “Цагдаа хотхон”-ы 30Б байранд иргэн М-ын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 14:55 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 12 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км зам туулан 15:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны 33 дугаар гудамжинд иргэн Д-ын хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 18:31 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 32 дугаар гудамжинд иргэн Г-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 18:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 12х16 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 25 км зам туулан 19:36 цагт очиж, 1 цаг 37 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны “Бадрал”-ын 4 дүгээр гудамжинд иргэн Б-ын “Соната-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 08:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 08:45 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн Ш-ын 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 22:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 22:35 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Залаатын-Ам” гэдэг газар иргэн М-ын 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 00:42 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд иргэн М-ийн 4х8 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 13:31 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Мааньзав”-ын 6 дугаар гудамжинд иргэн М-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 08:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 08:34 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн 3 дугаар гудамжинд иргэн Г-ийн хашаанд төмөр савтай хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаарр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 11:16 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр:Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Улаан билүүт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тхай дуудлагыг 04.11-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хааггч, 1 автомашинтай, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 24 хүн, 3 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 18:30 цагт цурманд оруулсан.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Сахиул багийн “Баянжаргалан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 22 км -т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 18:10 цагт /18:24 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 20:40 цагт унтраан тус сумын байгаль хамгаалагч Э.Энх-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. 10 га талбай шатсан.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн “Алтайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т, аймгийн төвөөс урд зүгт 120 км-т/ 2 автомашин мөргөлдөж төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 08:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 120 км зам туулан 10:30 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Маяти-2” загварын ачааны автомашин “Хово” загварын өөрөө өргөгч автомашинтай мөргөлдөж “Маяти-2” загварын ачааны автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт авчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 2 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 2 завь, 6 автомашинтай 04.11-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас Дүгэрээгийн тохой” гэдэг газар хүртэл 22 км-т усанд завиар урсаж, 7 метрийн гүнд 8 удаа шуиалт хийсэн., Хангал сумын Жарамхайн цөөрөм гэдэг газраас Шаврын гол гэдэг газар хүртэл Сэлэнгэ голын эрэг дагуу 16 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 04.12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 59 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны 4 дүгээр давхрын цонхоор хүн үсэрч 3 давхар өрөгтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 00:58 цагт очиход тус байрны 169 тоотод оршин суугч иргэн О /21 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсэрсэн байсныг 3 давхар өрөгтгөлийн байрны дээвэр дээрээс эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баяндөхөм”-ийн 11 дүгээр гудамжинд иргэн Г /75 настай, эрэгтэй/ 04.10-ны өдрийн 21:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон “Туул” голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин,1 завьтай Туул голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:15 цагт цогцсыг уснаас гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
6.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн “Зүүн бэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ малчин Б-ын 7х8 метрийн хэмжээтэй өвөлжөө 04.11-ний өдрийн 10:00 цагт шатсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 3 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Б.Сугарбат 4.11-ний өдрийн 13:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн 28 дугаар гудамжинд ргэн Э-ийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар 04.11-ний өдрийн 13:30 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Д мөн өдрийн 17:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР