1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун, говь, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр сэрүүсч 7-12 градус, Их нууруудын хотгор, Дорнод Монголын тал болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины задгайд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 09:46 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагын 4 дүгээр гудамжинд иргэн А-ын хашаанд 0.7 га орчим өнжмөл өвс, 8 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 09:15 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны задгайд иргэн Ц-ийн хашаанд 0.2 га орчим өнжмөл шар өвс, 6 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 11:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар хороонд иргэн Х-ын хураалгаатай 5 ханатай гэр бүрэн, хажуу талын 5 ханатай гэрийн баруун хэсэг хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 89 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 2.5х2.5 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 3 метр орчим мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 12:07 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн замчдын 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, 3 автомашинтайгаар 59 км замыг туулан 14:40 цагт очиж 01:33 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 1 дүгээр гудамжинд иргэн Э-ын 10х18 метрийн хэмжээтэй хашаанд малын бууц, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21.5 км замыг туулан 15:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 2 хотхоны 303 дугаар байрны 1 дүгээр орц 15 давхарт иргэн Р-ын 1 өрөө, орон сууцны тагтан дээрх эд зүйлс, тус байрны гадна хана шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 3 автомашинтай 5 км замыг туулан 15:20 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны гадна иргэн Б-ын Приус-20 загварын автомашин, хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 16:50 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 15 дугаар гудамжинд иргэн Ч-ын 2х8 метрийн хэмжээтэй амбаар, 18 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 18:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 6 дугаар гудамжинд иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 19:44 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эрх багийн “Улаан билүүт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 24 хүн, 3 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 18:30 цагт цурманд оруулж 04.12-ны өдрийн 11:00 цагт түймрийг бүрэн унтраан Улаан билүүт нөхөрлөлийн ахлагч Д.Иринад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ ОХУ-аас Хилийн 834 дүгээр тэмдэгтээр хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Баян-Уул сумын Засаг даргаар ахлуулсан 4 иргэн, 1 автомашин, Хэнтий аймгийн Дадал сумын Хилийн 0287 дугаар ангийн Хэрэйн голын заставын 8 алба хаагч, 8 морь, нийт 24 хүн, 2 автомашин, 8 морьтой ажиллаж мөн өдрийн 19:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт 1800 га талбай өртөж шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ 1 дүгээр гудамжинд иргэн Э/4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 3 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 3 завь, 6 автомашинтай 04.11-12-ны өдрүүдэд Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Дүгэрээгийн тохой” гэдэг газар хүртэл 22 км-т усанд завиар, 7 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн. Хангал сумын Жарамхайн цөөрөм гэдэг газраас Шаврын гол гэдэг газар хүртэл Сэлэнгэ голын эрэг дагуу 16 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр 04.12-ны өдрийн 20:00 цагт эрлийн ажиллагааг зогсоосон.
Бусад: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2 дугаар гудамжинд иргэн Б/2 настай, эрэгтэй/ хүүхэд угаалгын машины сэгсрэгчид орж гацсан, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 18:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 автомашинтай 1.8 км замыг туулан 18:45 цагт очиж 17 минут ажиллаж эсэн мэнд гаргасан.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Бага шивдэг” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км/ Иргэн Б-ын 5х6 метрийн хэмжээтэй дүнзэн байшин 04.12-ны өдрийн 01:31 цагийн үед шатсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Даравгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ Малчин А-ийн малын хороо шатаж байна гэсэн мэдээллийг 04.12-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Сүмбэр сумын 6 дугаар багийн 30 малчин иргэд ажилласан. 17:10 цагт малын хороо шатаж дууссан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР