ОХУ-д суралцаж байгаа алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэв

92679244_702930760456221_274830378835902464_n-1.jpg

Онцгой байдлын байгууллагаас ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа 23 офицер, сонсогч нарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх амны хаалт болон хүнсний бүтээгдэхүүнийг “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн ахлагч М.Зоригт болон баг хамт олны санаачлагаар гардуулан өгсөн байна.

Санаачлагад Бүгд найрамдах Халимаг Улсын ОХУ дахь төлөөлөгчийн газар, Москва хотын Онцгой байдлын сайдын ажлын алба, Онцгой байдлын албанд ажилладаг халимгууд нэгдэж ийнхүү сэтгэлийн дэм үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top