Аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдлээ

DSC8082.jpg

   Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар”-ын хамт олноос 5 000 000 сая төгрөгийн өртөг бүхий нэг удаагийн амны хаалт, Япон улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлодог “Nabeya” ХХК-аас 10 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

  Мөн “Монгол Фарм” ХХК-аас үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 5 400 000  төгрөгийн  үнэ бүхий 270 ширхэг “Назоферон” хамрын цацлагыг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top