“Аврагч” спорт хорооны ажилтан, алба хаагчид хандив өргөв

DSC8140.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны хамт олон хандивын аянд нэгдэж, нийт 4 400 000 төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

  Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, Онцгой байдлын байгууллагынхаа алба хаагчдыг төлөөлөн  халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top