БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 58 иргэнээ татан авч байна

93584819_217564599502399_1117101468768272384_n.jpg

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 58 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна.  Иргэдийн 27 нь эрэгтэй, 31 нь эмэгтэй бөгөөд:

  • 0-5 насны хүүхэд 5
  • 5-18 насны 2
  • 18-30 насны 20
  • 30-45 насны 21
  • 50-иас дээш насны 8
  • Өндөр настан 1
  • Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.   

scroll to top