Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр Монгол улсад ажиллаж, амьдардаг Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.
Тэрээр монголын нийт ард түмэнд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.