1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Төв аймгийн зарим газраар цас орж шуурсан. Булган, Дархан-Уул Өмнөговь аймгийн зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, нутгийн баруун хагаст 14-16 м/с, зүүн хагаст 18-20 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 0 градус орчим байна.
Төлөв байдал: 21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Задгай”-д “Сүхжин” ХХК-ийн хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:01 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээрхорооны “Баян-Уул” зуслангийн “Задгай”-д иргэн Д-ын 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 06:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 07:00 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д иргэн М-ын хашаанд автомашины хаймар дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах алба хаагчид 4 км зам туулан 07:43 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаархорооны “Бага гүн”-ий 19 дүгээр гудамжинд иргэн Г-ын 10х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 09:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Нарангийн-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ малчин Н-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 10:10 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 12:01 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Зөөхий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 191 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Малчин Ж-ын19х4 метрийн хэмжээтэй 2 өвөлжөө, 6х4 метрийн хэмжээтэй өвсний хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 60 км зам туулан 17:40 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 1 дүгээр гудамжинд иргэн Х-ийн хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:57 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн “Сансар”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Э-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:07 цагт очиж 11 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 3 дугаар гудамжинд ргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 18:50 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээрхорооны 9А байранд иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Арван наймын дөрөлж” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 18:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 2.2 га ойн талбай шатсан.
Дорнод аймгийн Баяндун сумын Түргэнбагийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, 04.19-ний өдрийн байдлаар түймрийн зүүн болон урд, баруун талын тархалтыг зогсоосон. “Хоовон даваа” гэдэг газраас “Хустайн хүзүү” гэдэг газар хүртэл, “Шивэрийн-Ам” гэдэг газрын баруунаас хойд чиглэлд цурав тавьж түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулсан.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн “Бөгтөрийн нуруу” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 13 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 82 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн алба хаагчид 3 бүлэгт хуваагдан ажиллаж, 04.19-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Унанги мод их уугилт их байна. Уг гал түймэрт 358 га ойн талбай шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР