ОБЕГ-ын даргын баталсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгаас төлөвлөгөө гарган Онцгой байдлын газрын даргаар батлуулж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 11.00-16.00 цагийн хооронд Мөрөн сумын Чингүнжавын талбай болон 9 дүгээр багийн баг хөгжлийн төв гэсэн 2 хэсэгт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, Мөрөн сумын ЗДТГ-ын бүрэлдэхүүн, 10 багийн дарга, баг хариуцсан хэсгийн ахлагч нарыг урилгаар оролцуулж, өдөрлөгийн нээлтэнд Аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Нэргүй нар үг хэлж үйл ажиллагааг эхлүүлэв.
Шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байгаа талаар орон нутгийн “Хөвсгөл”, “Лха”, “Мөрөн” телевиз, “Хөвсгөлийн долгио”, FM-106,5 радиогоор сурталчилсанаар байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэд олноор хамрагдаж 400 орчим хүн, 100 гаруй хүүхэд оролцов.
Аймгийн ЗДТГ-ын өмнөх төв талбайн индэрт Онцгой байдлын газрын анонс, мэдээлэл хийх төв узелийг байрлуулж, байгууллагын тугийг хүндэт харуултайгаар залсан бөгөөд аймгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагын дарга нар Онцгой байдлын газартай гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагаанд хамтран ажилласан тухай дурсамж, сэтгэгдлээ ярьж, албан хаагчдын гамшгийн нөхцөл байдалд ажиллах ур чадвар өсөж, албаны машин тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт өдрөөс өдөрт сайжирч байгаад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсч байлаа.
Онцгой байдлын ерөнхий газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгогдсон гал унтраах болон шуурхай албаны тусгай зориулалт бүхий 9 автомашин, гал унтраах болон аврах ажиллагааны зориулалт бүхий 60 гаруй багаж зэвсэглэмж,техник тоног төхөөрөмжүүдийг дэлгэн байрлуулж, зориулалт хүчин чадлын талаархи иргэдийн сонирхсон асуулт, хүсэлтэнд хариуг өгч,танилцуулга хийж ажилласан.
2015 оны 3 дугаар улиралд ОБЕГ-аас хангагдсан машин тоног төхөөрөмж болох “Дүнфу” маркийн ус тээвэрлэгч, шуурхай албаны “Газель” автомашин, Голланд улсад үйлдвэрлэсэн “Holmatro” үйлдвэрийн олон ажиллагаатай аврах зориулалтын техник багаж хэрэгслүүдийг ашиглан техникийн ослын үед аврах ажиллагаа явуулах үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж, аврах ажиллагаа явуулах үйл явц, техник багаж хэрэгслийн хүчин чадал, албан хаагчдын ур чадварыг өдөрлөгт оролцогчдод танилцуулав.
НҮБ-ын Хүүхдийн хөгжлийн сан олон улсын байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгчийн газруудтай хамтран тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдлэг чадварыг олгох зориулалт бүхий 3000 орчим сэрэмжлүүлэг, зурагт хуудас, сургалт сурталчилгааны материалыг 1650000 төгрөгөөр хэвлүүлэн иргэдэд тараан хүртээсэн.
Шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгт оролцогчдод Галын аюулгүй байдлын тухай хуулийн өөрчлөлт орсон зүйл заалтыг проектор дэлгэц,чанга яригч узель ашиглан давтамжтайгаар тайлбарлан иргэдэд танилцуулсан бөгөөд орон нутгийн ЛХА, Мөрөн, Хөвсгөл телевизүүдэд хуулийн талаар тайлбар ярилцлага өгөхөөр томилогдсон албан хаагчид мэдээлэл хийсэн.
Хөвсгөл аймгийн төв болох Мөрөн сумын Засаг даргын хүсэлтээр тус сумын 9,10,11 дүгээр багуудын төв болох “Баг хөгжлийн төв- цогцолбор”-т шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийг Онцгой байдлын газраас нэгэн зэрэг зохион байгуулсан.
Өдөрлөгийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, ЗДТГ-ын дарга Г.Нэргүй, сумын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, Мөрөн сумын 9, 10,11 дүгээр багийн Засаг дарга, баг хариуцсан хэсгийн ахлагч нарыг урилгаар оролцуулж, өдөрлөгийн нээлтэнд сумын Засаг дарга Ц.Гансүх, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн нар үг хэлж үйл ажиллагааг эхлүүлэв.
Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Герман улсын Бранденбург мужийн Барут хотын захиргаатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Герман улсаас Онцгой байдлын газарт бэлэглэсэн “МАГИРУС” маркийн гал унтраах автомашин болон шуурхай албаны тусгай зориулалт бүхий 2 автомашин, гал унтраах болон аврах ажиллагааны зориулалт бүхий 30 гаруй багаж зэвсэглэмж,техник тоног төхөөрөмжүүдийг дэлгэн байрлуулж, зориулалт хүчин чадлын талаархи мэдээллийг иргэдэд өгч,танилцуулга хийж ажилласан.
Мөн Голланд улсад үйлдвэрлэсэн “Holmatro” үйлдвэрийн олон ажиллагаатай аврах зориулалтын техник багаж хэрэгслүүдийг ашиглан техникийн ослын үед аврах ажиллагаа явуулах үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж, аврах ажиллагаа явуулах үйл явц, техник багаж хэрэгслийн хүчин чадал, албан хаагчдын ур чадварыг өдөрлөгт оролцогч 100 орчим иргэдэд танилцуулав.
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгчийн газартай хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдлэг чадварыг олгох зориулалт бүхий 1000 орчим сэрэмжлүүлэг, зурагт хуудас, сургалт сурталчилгааны материалыг иргэдэд тарааж хүртээсэн.
Тус өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор ирсэн 30 гаруй өндөр настныг баг хөгжлийн төвийн ахмадын чийрэгжүүлэлтийн танхимд хүлээн авч Онцгой байдлын газрын эмч, эмнэлгийн зааварлагч нар эмнэлэгийн анхан шатны үзлэг хийж, даралт үзэх, стресс тайлах арга зам зэрэг сэтгэлзүйн зааварчилгаа зөвлөлгөө өгөв.
Мөн иргэдэд гарын доорхи материал ашиглан эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг үзүүлэх чадвартай болох дадлага сургуулийг иргэдийг оролцуулан хийж танилцуулахад иргэд идэвхитэй оролцож, ийм сургалт, өдөрлөгийг дахин дахин хийж байх хүсэлтийг Иргэдээс санал хүсэлт авах хайрцагт хийсэн байв.
2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 11.00-16.00 цагийн хооронд Мөрөн сумын Чингүнжавын талбай болон 9 дүгээр багийн баг хөгжлийн төв гэсэн 2 хэсэгт Онцгой байдлын газраас нэгэн зэрэг зохион байгуулсан шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийн ажиллагаанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын нийт албан хаагчид болон 500 гаруй иргэд, 100 гаруй хүүхэд багачуудыг хамруулж, орон нутгийн “Хөвсгөл”, “Лха”, “Мөрөн” телевиз, “Хөвсгөлийн долгио”, FM-106,5 радиогоор давтамжтайгаар сурталчлан ажиллаж байна.