Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зарим газраар хур тунадас орж Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус,  Алтайн өвөр говь,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манхан хэсгийн 6 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 08:40 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 7 дугаар гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 10:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 10:30 цагт очиж, иргэн Б-ийн хашаанд 0.8 га талбайд өнжмөл өвс, “Ниссан патрол” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Шадивлан” зуслангийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 12:35 цагт очиж, иргэн Б-ын 4 ханатай гэр, 0.5 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн Найрамдалын 61 тоот банз шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:47 цагт очиж, иргэн Х-ын 3 м3 банз шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зуунмод” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:03 цагт очиж, иргэн Э-ийн эзэмшлийн 3х6 метрийн хэмжээтэй байшин, 0.2 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 16:18 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:23 цагт очиж,  иргэн У-ийн эзэмшлийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:02 цагт очиж, иргэн А-ын эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Мон сүү” ХХК экскаватар шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:23 цагт очиж, иргэн Ц-ын эзэмшлийн “Робекс-55-В” загварын экскаваторын түлшний сав шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багийн “Хангамж худалдааны төв”-ийн В-1 давхар “Үсчин”-ний салонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:14 цагт очиж, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:27 цагт очиж, иргэн П-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3.5х7 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Хялганат багийн Малчдын 1 дүгээр хэсгийн 17 дугаар гудамжинд иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:50 цагт очиж,  6х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:17-ны өдрийн 20:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:32 цагт очиж, иргэн Ш-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, үүдний амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, нас, хүйс нь тодорхойгүй 1 хүн өртөж нас барсан. Цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цагдаагийн байгууллага тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хялгант” модны зах, “Түмэн төмөрт” ХХК гал гарч байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 22:13 цагт /22:33 цагт/ хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:19 цагт очиход “Хялгант” модны захад иргэн М-ын 2000 ширхэг дүнз мод, “Тайг-4” загварын суурин хөрөө, иргэн Л, О нарын 1810 ширхэг дүнз мод, “Алтай-900” загварын суурин хөрөө, “Түмэн төмөрт” ХХК-ийн 24х54 метрийн хэмжээтэй, 12 метрийн өндөртэй барилгын дээврийн хэсэг болон урд талын хана тус тус шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:28 цагт очиж 40 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 22:29 цагт очиж 2 цаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 22:30 цагт очиж 45 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:30 цагт очиж 2 цаг тус тус ажилласан. /Уг гал түймрээс урьдчилсан байдлаар 4.7 тэрбум төгрөгний эд хөрөнгө авран хамгаалсан./

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо,  Хувьсгалчдын гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 03:13 цагт хүлээн аван. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 03:24 цагт очиж, иргэн Ө-ын 3х7 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Шадивлан” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 03:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 04:02 цагт очиж, иргэн М-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин, “Приус-20” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн “Тойнбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд мөн өдрийн 19:45 цагт түймрийн голомтод очиж, 22:46 цагт түймрийн тархалтыг зогсоосон. 04.17-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 17:34 цагт, Жаргалант сумын иргэд 11:00 цагт хүч нэмэгдүүлэн ажиллаж, 04.18-ны өдрийн 07:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 04.17-ны өдрийн 22:20 цагаас 04.18-ны өдрийн 01:00 цагийн хооронд хур тунадас орсон. Цаг агаар тогтуун байна гэж мэдэгдсэн. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. 04.17-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо сумын иргэд ажиллаж байна. Мөн өдрийн 23:00 цагийн байдлаар түймрийн зүүн болон урд, баруун талын тархалтыг зогсоосон. Түймрийн зүүн хойд тал буюу Хилийн 845 дугаар тэмдэгтээр ОХУ талаас түймэр буцаж орж ирсэнийг унтрааж байна. Түймрийн голомтод цаг агаар тогтуун байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэрэгтэй 04.17-ны өдрийн 11:30 цагт түймрийн голомтоос хөөрч, мөн өдрийн 13:30 цагт Улаанбаатар хотод газардсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг “Энхтал” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Ой,хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчийг хариуцсан хяналтын цэгт нь хүргэхээр явах замд хээрийн түймэр гарч байгааг илрүүлэн орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:40 цагт түймрийг цурамд оруулсан. 04.17-ны өдрийн байдлаар тус Онцгой байдлын газрын алба хаагчид, “Болдтөмөр-Ерөө “ХХК-ийн ажиллаж, 10 км-ын урттай хамгаалалтын зурвас татаж, цурам доторх хөвд болон аргал, хомоолны уугилтыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн 15 иргэнтэй цурмыг манаж хоносон. Цаг агаар тогтуун байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ “Уулст Заамар” ХХК-ийн алтны уурхайн хиймэл нууранд автомашин /3 зорчигчтой/ живсэн тухай дуудлагыг цагдаагийн хэсгийн хэв журмын албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Золбоо аймгийн Онцгой байдлын газарт 04.16-ны өдрийн 23:10 цагт өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 04.17-ны өдрийн 00:00 цагт ослын голомт руу хөдөлж, 11:00 цагт очиход иргэн О/38 настай, эрэгтэй, нийслэлийн Багахангай дүүргийн иргэн/, Х /4 настай, эрэгтэй, Заамар сумын Хайлааст багийн харьяат/ нарын цогцос нуурын мандалд хөвсөн байдалтай байсныг 12:24 цагт, иргэн Х /42 настай, эрэгтэй, нийслэлийн Багахангай дүүргийн иргэн/-ын цогцсыг 2 удаагийн шумбалтыг хийж 14:53 цагт, “Приус 20” загварын суудлын автомашиныг 17:59 цагт тус тус гаргаж,  Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатар, сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Төгсбаяр нарт шилжүүлэн өгсөн.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top