Ногоон бүсэд эргүүл, хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

1212.jpg

    Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 06-аас 06 дугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон.

  Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

  Алба хаагчид Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад өдөр бүрийн 10.00-19.00 цагт байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top