ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие, бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна.
Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой тус цахим сургалт 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Цахим анхны сургалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажлын байранд хийх дасгалыг хүргэж байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.