Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

unnamed-2.jpg

Улсын онцгой комисс орой 18:30 цагаас шуурхай хурал зарлан хуралдлаа. Тус хуралдаанаар шинэ коронавирус буюу COVID-19-ын тохиолдол нэмэгдээд байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах  хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 21.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас аль ч чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу аль ч чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top