“Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ

DSC8375.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ.

Тус байгууллагаас голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын хүнсний хэрэгцээнд  зориулж 1тн гурилыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.

1991 оноос хойш 29 дэх жилдээ нийгэмд үйлчилсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил ард, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа алба хаагчдад зориулж байгаа гэдгээ энэ үеэр онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top