Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн иргэн Э /47 настай, эрэгтэй/ айлд очихоор гараад 2015.11.09-ний өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.13-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 хүн, 4 автомашинтай, нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг Эгийн гол дагуу эхлүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай  2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн  клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-нд малчин Б-ийн хоттой хонинд чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 5 дугаар байрны 3 дугаар орцны 4 дүгээр давхар утаатай байна гэсэн дуудлагыг 2015.11.13-ны өдрийн 06:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /88 настай, эрэгтэй/, М /7 настай, эрэгтэй/ нар тус өрөөнд угаартсан байдалтай байсныг гаргаж ЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Зууны мэдээ сонины газарт хүн өөрийгөө  шатааж байна гэсэн дуудлагыг 2015.11.13-ны өдрийн 12:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /50 настай, эрэгтэй/ түлэгдсэнийг ЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 600 тоотод нийтийн байр  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.13-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top