Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:    Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал:   24, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 24-26-нд говь, тал, хээрийн бүс нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24, 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн 15 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:07 цагт очиж, иргэн Б-ын хашааны өнжмөл шар өвс шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” худалдааны төвийн авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:34 цагт очиж, иргэн Ц-ийн “Тоёота ПЖИ Круйзер” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

   Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Цагаанчулуут багийн 41 дүгээр гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 14:16 цагт очиж, иргэн М-ийн гараашийн хаалга шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Дэнжийн Задгайн 171 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 14:55 цагт очиж, иргэн О-ын байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

   Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Дулаан хорооллын 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:11 цагт ирсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:18 цагт очиж, иргэн Г-ын 5 ханатай гэр, амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

      Ховд аймгийн Буянт сумын  Норжинхайрхан багийн “Шаргын тохой” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 25 км замыг туулан 17:27 цагт очиж, 8 цаг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргйин 25 дугаар хороо, Зүүн салааны “Их хатдын-Ам”-ны Задгайд байшин, өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 16:33 цагт очиж, эзэмшил тодорхойгүй 2 байшин, хашаа, өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 16:50 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.           

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 18:28 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид й 3 км замыг туулан 18:31 цагт очиж, иргэн Б-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

   Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог багийн “Хайрын билэг-2” амралтын газрын дэргэд хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан.  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 31.5 км замыг туулан 20:30 цагт очиж, иргэн Ш-ийн 12х180 метрийн хэмжээтэй 2 ширхэг хүнсний ногооны зориулалттай хүлэмжийн дээврийн дулаалга материал шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.     

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн “Сүүж”-ийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 42 км замыг туулан 20:40 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтрааж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Зориг-Эрдэнэд хүлээлгэн өгсөн.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:40 цагт очиж, иргэн Т-ын хашаа, хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 03:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 03:38 цагт очиж, эзэмшил тодорхойгүй байшингийн дээвэр, дотор тал шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, хаяг, тодорхойгүй /40 орчим настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ хүн өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Цагдаагийн байгууллага нэр, хаягийг тодоруулахаар ажиллаж байна.

  3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн “Агьтын худаг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 75 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 17:55 цагт цурманд оруулж, 04.23-ны өдрийн 07:55 цагт түймрийг унтраасан.

Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн “Бургастайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын зүүн хойд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:25 цагт цурамд оруулж, 04.22-ны өдрийн 14:00 цагт түймрийг унтраасан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Баянгол” гэдэг газарт /аймгаас төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн Нуруу”-ны Дархан цаазат тусгай хамгаалалттай газар болон орон нутгийн иргэд 17:15 цагт очиж, 04.23-ны өдрийн 05:26 цагт түймрийн тархалтыг зогсоож, цэвэрлэгээ хийж, унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээж Ш-нхаас гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 04.22-ны өдрийн байдлаар тус сумын 5 дугаар багийн “Цагаан нуга” гэдэг газраас “Онон” голоор 30 км-т завьтай, “Цагаан нуга” гэдэг газраас 4 дүгээр багийн “Цагаан гарам” гэдэг газар хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 04.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

         

    

                 

         

             

             

scroll to top