1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн иргэн Э /47 настай, эрэгтэй/ айлд очихоор гараад 2015.11.09-ний өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.13-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 хүн, 4 автомашинтай, нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулаж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн Мөлхөө” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг иргэн А-н бичил уурхайн гүнд 1 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.11.14-нйй өдрийн 12:08 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат иргэн Х /34 настай, эрэгтэй/ уурхайн гүнээс эсэн мэнд гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-нд малчин Б-ийн хоттой хонинд чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 2 дугаар гудамжийн 56 тоотод иргэн Б-н 7х12 метр хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.14-ний өдрийн 10:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 10 дугаар гудамжийн 533 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.15-ны өдрийн 02:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР