Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2791  дүгээр албан  үүрэг, ажлын удирдамжийн дагуу Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын  гал унтраах, аврах 12 дугаар анги Аюушбаатарын төв талбай дээр, гал унтраах, аврах 45 дугаар анги Хархорин сумын төвд 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цагаас 17:00 цагийн хооронд тус тус зохион байгууллаа.

Төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, Арвайхээр сумын 11 баг, Хархорин сумын 4 багийн иргэдэд хууль сурталчлах үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж дуут дохио бүхий автомашинаар цуваагаар явж зарлан мэдээлэл хүргэсэн.

12

Өдөрлөгт аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, автомашин багаж зэвсэглэмжтэйгээ сургалт сурталчилгаа хийж, Арвайхээр сумын 20 аж ахуй нэгж,байгууллага, иргэд давхардсан тоогоор нийт 1700 хүн хамрагдлаа.

3 4

2015 оны 11 дүгээр сар 05-ны өдөр орон нутгийн “Арвайхээр чөлөөт суваг”, “Өв Соёмбо” телевизүүдээр Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр, Хүний нөөц дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын дэд хурандаа Ж.Алтангэрэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Б.Батсайхан нар ард иргэдэд Галын аюулгүй байдлын тухай  хуулийн талаар шууд нэвтрүүлэг хийв.

5

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гал  түймэртэй тэмцэх автомашин, аврах багаж зэвсэглэмж, радио станц, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлан үзүүлэх сургууль, галын аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өгч, Галын аюулгүй байдлын тухай хуулиар гарын авлага, боршур  1500 ширхэгийг бэлтгэн ард иргэдэд тарааж, сурталчиллаа.

6 7 8 9

Өдөрлөгөөр аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах талаар ном гарын авлага, материалаар үзэсгэлэн гаргаж, телевизээр гамшиг ослын талаар шторк бэлтгэн явуулж, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, айл өрхийн болзошгүй гамшиг ослын үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, айл өрх бүр дагаж мөрдөх санамж зөвлөгөө өгч, үнс нурам хийх  сав  таглаатай байх, цахилгааны утаснуудыг аюулгүй болгох, гэр хоорондын зай 5 метрээс доошгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх талаар  ард иргэдэд, заавар зөвлөмж  өгч ажиллалаа.

10 11

Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаарх танилцуулга, мэдээллийг  орон нутгийн 4 телевиз, Аюушбаатарын талбайн LED дэлгэц, урирдлагын төв штабын байранд нэвтрүүлэн санамж, гарын авлага материал 1600 ширхэгийг хэвлэж,  ард иргэдэд тарааж, иргэдэд халуун аарц,  кофегоор үйлчилж, гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааны  үзүүлэх тоглолт хийж,  байлдааны хувцас өмсөх тэмцээн, АХА тэмцээнүүдийг  зохион  явуулсан.

12 13 14 15 16

Өдөрлөгийн үйл ажиллагаа, Галын аюулгүй байдлын  тухай хуулийн талаар орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчилан ажиллалаа.

scroll to top