“Мерси Кор Монгол” ОУБ-аас 36 сая төгрөгийн өртөг бүхий тусламжийг хүлээлгэн өглөө

-2.jpg

  “Мерси Кор Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд зориулж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар нэн шаардлагатай хамгаалах хэрэгслийн тусламжийг үзүүллээ.

 Энэ хүрээнд нийтдээ 36 сая төгрөгийн өртөг бүхий эд материалын тусламжийг Ховд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм.

Тусламжинд зайнаас халуун хэмжигч, амны хаалт, нүдний шил, хамгаалалтын хувцас, бээлий, автомакс болон урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалууд багтсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top