“Батжинбат” ХХК-аас 10 сая төгрөгийг хандивлав

11.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр “Монфилтер” брендийн автомашины агаар шүүгч үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Батжинбат” ХХК-аас 10 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тус компани нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top