Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр аймагт явган шороон шуурга болсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26, 27, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар дугаар хороо зүүн салааны зусланд 3.7 га газар өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29 дүгээр ангийн алба хаагчид 14 км замыг туулан 14:25 цагт очиж 10:00 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн “Хогийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 1 км/ хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, Засаг Даргын тамгын газрын ажилчид 1 км зам туулан 11:33 цагт очиж 04:11 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг Уурхайн 1 дүгээр аманд Багануур ХК-ийн улсын дугаар аваагүй АР-800 загварын хүнд даацын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 16:21 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байр 3 дугаар орцонд иргэн Л-ийн байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 09:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 09:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны Нарангийн 14 дүгээр гудамжинд 5 га орчим өнжмөл өвс, иргэн Х-ийн 4х4 метрийн хэмжээтэй хураалттай мод, эд зүйлс, 8 метр хашаа, 5 ханатай гэр тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 10:10 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Хайрхан” багийн Тосгоны 1 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 12 м2 хашаа, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн 04.24-ний өдрийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:41 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй байшин, 15 метр хашаа, 21 га орчим өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 12:02 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Баянбулаг 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 3.5 метр хашаа, 0.5 га бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:28 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2-ын зүүн талд 40 тонны чингэлэг дотор иргэн Б-ын улсын дугаар аваагүй Маяти-2 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:52 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд иргэн П-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 40 тонны чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 13:55 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 1 дүгээр буудлын дэргэд иргэн Х-ийн 5 ханатай гэр, хураалттай хөөсөнцөр, 3.5 га орчим өнжмөл өвс, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 13:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 14:08 цагт 1:40 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Улаан хадны задгай дэнж” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 19 км/ иргэн О-ийн 4х8 метрийн хэмжээтэй үхрийн ферм, 3х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 14:20 цагт очиж 01:11 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам 3 дугаар гудамжинд иргэн З-ын Эрвиер загварын автомашин, 4 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 14:45 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгайд эзэнгүй айлын хашаанд 4х6 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 3х4 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн алба хаагчид 14 км замыг туулан 15:55 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 10 дугаар гудамжинд иргэн Б-ын хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:36 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд иргэн Г-ын 4х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:05 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 2-3 дугаар гудамжинд иргэн М-ийн 4х6 метрийн хэмжээтэй 2 ширхэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 18:00 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 20 дугаар гудамжинд иргэн Ч-ийн 12 метр хашаа, 8х8 метрийн хэмжээтэй дүнзэн торх, Б-ийн 1м3 барилгын модон хавтан, Б-ийн 6 метр хашаа, 4х4 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метр хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:17 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлжийн шижирээ” гэдэг газарт иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 41 км замыг туулан 18:42 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 12 дугаар гудамжинд иргэн Д-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:02 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн Д /58 настай, эрэгтэй/ зүүн гарын алга, О /57 настай, эмэгтэй/ бүсэлхийнээс доош түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн эмчид шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 11 дүгээр гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:06 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр гудамжинд иргэн П-ын 10х7 метрийн хэмжээтэй Мөнгөн уул хүнсний дэлгүүр дотор ахуйн хэрэглээний газ, бараа бүтээгдэхүүн шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 02:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 02:45 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн “Баруун бүсийн төв зах” дотор иргэн О-ын 22х4х8 метрийн хэмжээтэй дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 05:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1км замыг туулан 05:15 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн “Шанаган бүрхтий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Төв аймгийн Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэд ажиллаж мөн өдрийн 20:10 цагт цурамд оруулж 04.24-ний өдрийн 18:33 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт нийт 10 га ойн талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тарвагатайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 01:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 06:50 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бяцхан хөндлөн”/сумын төвөөс баруун тийш 14 км/ зуслангийн байшин шатаж гал ой мод руу орж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид 14 км замыг туулан 18:15 цагт очиж 15 минут ажиллаж түймрийн тархалтыг зогсоон 21:10 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт нийт 2 га ой, хээрийн талбай өртөж шатсан.

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан 4 дүгээр баг “Хөтөл ус” гэдэг газар /аймгийн төвөөс  баруун хойд зүгт 70 км,  Баян-Агт сумын төвөөс зүүн зүгт 50 км, Сайхан сумаас баруун зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид, Баян-Агт сумын ЗДТГ-ын дарга Д. Нармандах, Сайхан сумын ЗДТГ-ын дарга С.Лувсанцоодолоор ахлуулсан алба хаагчид ажиллаж 20:45 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уул гал гарч байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 15:09 цагт цурамд оруулж 16:18 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт нийт 10 га хээрийн талбай өртөж шатсан.

Ховд аймгийн Үенч сумын Улиастай баг “Хар үзүүрийн ташаа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км, Булган сумын төвөөс баруун зүгт 20 км/ дэрс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:10 / цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 20 км замыг туулан 17:43 цагт очиж, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 21:41 цагт бүрэн унтрааж Улиастай багийн Засаг дарга Д.Шийрэвт хүлээлгэн өгсөн. Уг түймэрт нийт 0.4 га талбай өртөж шатсан.

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан алба хаагчид болон Баянцогт, Жаргалант сумын иргэд ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top