Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Жаргалсайханд дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр өргөө цагаан гэр олголоо.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед иргэдийг гамшиг осол, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчийн төлөөллийн нийгмийн асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.
Дэд ахлагч Ц.Жаргалсайхан нь Онцгой байдлын байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эхнэрийн хамт амьдардаг юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.