Шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга хандив өргөлөө

94482679_229571351659618_5769039998003183616_n.jpg

  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

   Тухайлбал, шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга хандивын аянд нэгдэж, 230 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө.

Тэрээр 28 тн-ын автобус чирэх үзүүлбэр үзүүлж, цугларсан нийт 230 000 төгрөгөөрөө ийнхүү хандив өргөсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top