Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

Галын аюулгүй байдлын тухай хуулийг  сурталчлах  өдөрлөг зохион байгуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/2791 дүгээр албан үүрэг ажлын удирдамжийн  дагуу төлөвлөгөө гарган Онцгой байдлын газрын Орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар   батлуулж холбогдох  албан тушаалтнуудад танилцуулсан.

Төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Онцгой комиссын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын  35 албан  хаагчдад  “МАSS MESSAGE”-ээр мэдээлэл хүргүүлсэн. Мөн орон нутгийн телевиз, facebook хаягаар мэдээллийг өргөн хүрээнд тараасан.

Уг хууль сурталчлах арга хэмжээнд аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги, албад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон.

2 3

Урьдчилан сэргийлэх тасгийн албан хаагчид “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагийг багтаасан гарын авлага 200 ширхэгийг бэлтгэж  иргэд, аж ахуйн нэгжүүдэд тараасан.

Мөн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх”  санамж 150, “Хүчтэй салхи, цасан болон шороон шуурга”-аас урьдчилан сэргийлэх авах арга хэмжээ бүхий зөвлөмжүүдээс 250 тус бүр  тараан нийт давхардсан тоогоор 400 ширхэгийг  тараан ажилласан.

Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгт 350 орчим хүн хамрагдсанаас 120  иргэн, 230 аж ахуйн нэгж байгууллага,  мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хамрагдсан байна.

5 6

Өдөрлөгийн үеэр  Гал унтраах, аврах анги,  Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид  иргэд аж ахуй нэгж байгууллагын галын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөгөө өгч шинэчлэн батлагдсан “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон гал түймэр болон  гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

Тус өдөрлөгт ОБГ-ын гал унтраах, аврах 15-р ангийн 14 албан хаагчийг хамруулан хөдөлмөр хамгааллын хувцас, каск, бүс, РТ-80, РСК-50, РС-Б, Л-60, ЛП, ЛШ, 51мм хоолой -2ш, дулаан мэдрэгч камер, мөнгөлөг хувцас зэрэг багаж зэвсэглэмжийг ард иргэдэд сурталчилж ажилласан.

7 8

Эрэн хайх аврах салбарын автомашин, аврах ажиллагааны техник, багаж зэвсэглэмжийг “Хууль сурталчлах өдөрлөг”-ийн үеэр дэлгэн байрлуулж, ашиглагдаж байгаа багаж зэвсэглэмжийн техник үзүүлэлтүүдийн танилцуулга бэлдэн өндрийн,  усны,  хээрийн түймэр унтраах,  нурангын  багаж зэвсэглэмжийг дэлгэн байрлуулж ард иргэдэд хүчин чадал ажиллах зарчмыг нь танилцуулсан.

9 11 12

scroll to top