“Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалт хандивлалаа

GJ1A8894.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

   Тухайлбал, өнөөдөр “Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалтыг хүлээлгэн өглөө.

Амны хаалтыг ажилгүй иргэдийн цалинжуулан оёулж, олон дахин ашиглах боломтойгоор хийлгэсэн гэдгээ энэ үеэр онцлоод хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top