Хэт богино долгионы гар станцуудыг хүлээлгэн өглөө

95343233_255218585620217_8194695801453150208_n-6uv93e8o4n07yv7wbyrtehisgtpk3fchhwyo61if9ds.jpg

  Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Онцгой байдлын хэлтэст 10 ширхэг хэт богино долгионы гар станцыг хүлээлгэн өглөө.

  Ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхэд алба хаагчид тухайн түймрийн газар орны байршил, цаг агаар, түймрийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдан ажиллах нөхцөл бүрдэж байна.

Ингэснээр бие бүрэлдэхүүн ажиллах нөхцөл боломжоор хангагдаж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top