Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Олон нуур, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 1-нд зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар, 04-нд Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч, шороон шуурга шуурна. 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 2 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 10:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:19 цагт очиж, тус тоотод иргэн Г-ийн эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон баг, Хөдөө аж ахуйн газрын урд талын автозамын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:25 цагт очиж, иргэн Э-ийн эзэмшлийн “Блюбирд” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хөх-Овоо” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 83 км-т, Замын-Үүд сумаас хойд зүгт 37 км-т/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Л-ын жолоодож явсан “Волво ФЭйч-13” загварын зүтгүүрийн чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 37 км  замыг туулан 15:35 цагт очиж, хүнсний ногоо тээвэрлэж явсан Волво ФЭйч-13 загварын зүтгүүрийн чиргүүлийн хэсэг шатаж байсныг 1 цаг 42 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн “Сариг” хорооллын 19 дүгээр гудамжинд иргэн Ц-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:24 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:13 цагт очиж, 6х6 метрийн хэмжээтэй түлээний амбаар шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын түймрийн талаар: Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ тус багийн малчин А-ийн 4 ханатай гэр 04.29-ний өдрийн 08:20 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:05 цагт хүлээн авсан.  Малчин А нь малаа хариулж явсан бөгөөд гэрт нь хүн байхгүй байсан гэж тус багийн Засаг дарга С.Хадбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Тогоотын таг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 99 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 24 км-т/ Малчин Н-ийн 7х9 метрийн хэмжээтэй малын саравч 04.29-ний өдрийн 12:10 цагт шатсан тухай мэдээллийг 04.29-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 3 цаг 50 минут ажиллаж бүрэн унтраасан тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Цэрэнванчиг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 23:50 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 13 га талбай шатсан./                 

Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 19 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод цаг агаар тогтуун, цурам дотор унанги мод, хөвд ихтэй байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./    

Архангай аймгийн Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.29-ний өдрийн 08:00 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 7 га талбай шатсан./     

     Архангай аймгийн Булган сумын  Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд  зүгт 45 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.29-ний өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 16:50 цагт очсон. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 16:35 цагт хөөрч, мөн өдрийн 18:47 цагт түймрийн /зүүн талд/ голомтод газардсан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан./           

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Цагдаагийн газар, БОАЖГ-ын алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд 04.28-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан ажиллаж, мөн өдрийн 09:00 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.28-ны өдрийн 19:11 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан./      

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрийн тархалтыг зогсоосон. 04.28-ны өдрийн 08:37 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 24.4 га талбай шатсан./  

  5.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Зөөлөн багийн “Зүүн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км-т, сумын төвд/ тус сумын харьяат иргэн Н /39 настай, эрэгтэй/ 04.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус сумын Тамгын газрын дарга О.Энхтүвшингээр ахлуулсан орон нутгийн иргэд сумын төвөөс “Жаргант голын гүүр” гэдэг газар хүртэл 8 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 04.29-ний өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 13:10 цагт хөдөлж 20:50 цагт, Цагдаагийн газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 15:10 цагт хөдөлж 21:30 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус тус очсон. 07.30-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир  багийн “Улаан жирээ” гэдэг газар  /сумын төвөөс баруун урд  зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 04.29-ний өдрийн байдлаар тус сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газраас “Бүдүүний гүүр” хүртэл “Сэлэнгэ” голоор 40 км-т завиар, голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 04.30-ны өдрийн 06:35 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “ЭСБА” байрны 3 дугаар давхарт Б /6 сартай, эрэгтэй/ гэртээ цоожлогдсон тул хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг 04.29-ний өдрийн 12:50 цагт ээж Э өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:53 цагт очиж, аврах олс ашиглан цонхоор орж, хаалгыг онгойлгож өгсөн.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Аргуйт багийн нутаг “Бургасын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 19 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 90 км-т/ “Бургас” голын усанд ачааны 2 автомашин суусан тухай дуудлагыг 04.29-ний  өдрийн 23:13 цагт  хүлээн авсан.  Тус сумын Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид 90 км замг туулан 05:30 цагт очиж, 6 зорчигчтой “Хово” загварын ачааны автомашин “Бургас” голын усанд суусан байсныг 1 цаг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                    

scroll to top