Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгов

GJ1A8995.jpg

  Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн  үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг 11 байгууллагад олгохоор болсон.

 Эдгээр байгууллагуудад “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг гардууллаа.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн  шинэчилсэн мэдээллийг энд дарж үзнэ үү? гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top