Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:07 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 266 иргэн ирж байгаа бөгөөд иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Ивээлт”, “Альфа”, “Дрийм” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газруудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.