Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах өдөрлөгийг аймгийн хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 09.00-17.00 цагийн хооронд Биеийн тамир спортын газарт батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Үүнд:
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хууль болон албаны үйл ажиллагааг сурталчилж, видео танилцуулга хийж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар 2 цагийн хичээл бэлтгэн, ард иргэдэд хуулийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өгсөн.
Галын аюулгүй байдлын тухай хуулын ард иргэдэд чухал шаардлагтай хэсгийг 3000 ширхэг хэвлэж ард иргэдэд тараав. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн төвийн ард иргэдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гал түймэртэй тэмцэх болон аврах ажиллагааны автомашин, техник, тоног төхөөрөмжийг сурталчилав.
Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгт Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулсан үйл ажиллагаанд Аймгийн прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Статистикийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Улсын нөөцийн газар, 3-р тойргийн Тахарын алба, Аудитын газар, Татварын газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар, Зэвсэгт хүчний 167-р анги, ХЦ-131-р анги зэрэг байгууллагууд хамрагдаж, идэвхитэй оролцов.
Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт аймгийн төв, сумдын 211 аж ахуйн нэгж, байгууллага, 13698 иргэнийг хамруулан, 10 удаа 26 цагийн сургалт дадлага, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2 удаа тус тус зохион байгуулж, хуулийн талаарх сурталчилгааны гарын авлага тарааж Алтанговь, UCTV, Говийн наран ТВ-ээр 10 минутын нэвтрүүлэг бэлтгэж, орон нутгийн 10 хоног тутмын хэвлэл Монгол говь сонин, /www.facebook.com/ Өмнөговь Онцгой байдлын газар/ хуудас, http://www.omnogovi.gov.mn/ сайтуудаар дамжуулан олон нийтэд сурталчилж, ажиллалаа.