Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:   6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар 15-17 м/с, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Аргалант багийн “Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” ХХК-ийн хашаанд “Хово” загварын том оврын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 01:58 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 02:05 цагт очиж, 39 минут ажиллаж унтраасан.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхор хэсэг, “Швед хайрхан” хүнсний дэлгүүрийн цонхоор утаа гараад байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар алба хаагчид 7 км зам туулан 08:18 цагт очиж, иргэн М-ийн хүнсний дэлгүүрийн шал шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

      Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерийн 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 08:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:13 цагт очиж, иргэн Ц-ийн 2 амбаар, иргэн Ц-ын байшингийн дээвэр, амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 12 дугаар гудамжинд амбаар, өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:06 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 15:18 цагт очиж, иргэн Б-ийн 10 метр хашаа, 0.7 га талбайн өнжмөл шар өвс, иргэн А-ын 5 метр хашаа шатаж, 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг хайрагдсан, 2 тоотод эзэмшил тодорхойгүй 2 ширхэг амбаар шатаж, 5 ханатай гэрийн баруун хэсэг галын дөлд хайрагдсан, эзэмшил тодорхойгүй 10 метр хашаа, 0.7 га талбайн өнжмөл шар өвс, иргэн Н-ийн 5 метр хашаа, амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд автомашин, өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:25 цагт очиж, иргэн О-ын “Ниссан Х-Трайл” загварын суудлын автомашин 0.3 га талбайн өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 17:00 цагт очиж, иргэн Л-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:24 цагт очиж, “Мөнгөн сум” ХХК-ийн хашаанд хогийн цэг, нүхэн жорлон тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Цайзын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 18:22 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:26 цагт очиж, иргэн С-ийн байшингийн гадна гадна өнгөлгөөний хөөсөнцөр, иргэн М-ын амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.        

   Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцогт багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 2 км замыг туулан 18:28 цагт очиж, иргэн Б-ын байшингийн дээвэр шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.    

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Жарын тохой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 440 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ өвөлжөөний хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Хилийн 0130 дугаар ангийн 0114 дүгээр салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж, малчин Ц-ын өвөлжөөний бууц шатаж байсныг 6 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Цагаан-Овоогийнд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:09 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:11 цагт очиж, иргэн А-ийн /эзэнгүй/ 4 ханатай гэр шатаж байсныг 19 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59/А дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:24 цагт очиж, эзэмшил тодорхойгүй амбаар, 5 метр орчим хашаа, 1.8 га талбайн өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.    

  Обьектын гал түймрийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн “Султ” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урьд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ иргэн Д-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан.  Мэдээллийг тус багийн Засаг дарга Ч.Ичинхорлоо аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.   

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Бадаг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ малчин Ө-ийн өвөлжөөний хашаа 05.04-ний өдрийн 15:30 цагт шатаж байна гэсэн мэдээллийг 05.04-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан.   Орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Энхбаяр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригад,  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 05.05-ны өдрийн 07:30 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.        

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т, аймгийн төвөөс урд зүгт 65 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:46 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзий багийн “Бурхант” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга У.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 14:30 цагт түймрийг унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн голын бэлчир” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, N 51°10’13.1″, E 101°33’22.9″/ “FIRES.RU” цахим сайтад ойн гал түймэр илэрсэн тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан утсаар 05.02-ны өдрийн 16:51 цагт мэдээлсэн. Хилийн 0257 дугаар ангийн 0233 дугаар салбарын алба хаагчид, Үүр багийн Засаг дарга Б.Батсайханаар ахлуулсан иргэд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын “Үүрийн-Эхийн” тусгай хамгаалалттай газрын ажилчид сумын төвөөс 05.03-ны өдрийн 08:41 цагт хөдөлгөөн үйлдэж, 52 км замыг туулан “Цагаан даваа” гэдэг газар хоноглосон. 05.04-ны өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдэж, 68 км замыг туулан мөн өдрийн 20:47 цагт тухайн солбилцолд ирэхэд түймэр гараагүй байна. 05.05-ны өдөр үзлэг, шалгалтыг хийнэ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Урд Сайлдагийн давааны Ширхийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 317 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т, N 51°53’42.1″, E 99°22’01.0″/ FIRES.RU” цахим сайтад ойн гал түймэр илэрсэн тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан утсаар 05.04-ний өдрийн 17:31 цагт мэдээлсэн.  Тус сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Эрдэнэжаваар ахлуулсан “Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”-ны ажилтнууд 19:17 цагт сумын төвөөс хөдөлгөөн үйлдэж, “Хар даваа” гэдэг газарт хоноглоно. 05.05-ны өдөр “Хар даваа” гэдэг газарт Хилийн 0257 дугаар ангийн 0258 дугаар салбарын дарга, ахмад Ц.Баярболдоор ахлуулсан алба хаагчид үймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэнэ.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн иргэн Х /28 настай, эмэгтэй/ 05.01-ний өдрийн 07:00 цагийн орчим “РАВ-4” загварын суудлын автомашинтай ажлын байрнаасаа гараад одоо болтол сураггүй байна. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ар гэрийнхэнээс нь 05.03-ны 10:00 цагт хүлээн авсан. 05.02-ны өдрийн 17:00 цагт иргэн Х-ын унаж явсан суудлын автомашиныг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Мөрөн сумаас урд зүгт 11 км-т “Сүүжийн сайр” гэдэг газраас олсон. 05.03-ны өдрийн 11:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн Мөрөн сумаас урд зүгт “Сүүжийн сайр” гэдэг газраас “Хүрэн шугуй” гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоосон. Иргэн Х 05.04-ний өдрийн 11:07 цагт аав Ц-д эсэн мэнд ирсэн тухай мэдээллийг эгч М тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ малчин А-ын хүү М /2 настай, эрэгтэй/ 05.04-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан.  Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Ар тойлов”-ын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийнхэн малчин А-ын гэрээс хойд зүгт 3 км-ийн зайтай “Буурлын гацаа” гэдэг уулнаас мөн өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээж У-т хүлээлгэн өгсөн.   

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ Тус аймгийн Сүхбаатар сумын иргэн Б/60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. 04.28-ны өдрөөс 05.01-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 05.04-ний өдрийг хүртэл түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус сумын Цагдаагийн хэсэг, ар гэрийнхэн “Улаан жирвээ” гэдэг газраас “Бүдүүний гүүр”, “Ноён-Уул” гэдэг газар хүртэл 45 км-т завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:45 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

     

    

         

            

   

       

scroll to top