Галын аюулгүй байдлын тухай хууль суралчилах өдөрлөг зохион байгуулах талаар ОБЕГ-аас ирүүлсэн 1/2791, 6/2821 дүгээр албан тоотоор ирүүлсэн үүргийн биелэлтийг хангаж хууль сурталчилах төлөвлөгөөг ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар батлуулж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчилах бэлтгэл ажлын хүрээнд хууль сурталчилах өдөрлөг арга хэмжээнд ажилтан албан хаагчдаа идэвхтэй оролцуулж хамтран ажиллах талаар төрийн болон хувийн хэвшлийн 20 байгууллагын дарга нарт ОБГ-ын 17/322 тоот албан бичиг хүргүүлж, орон нутгийн телевизүүдээр нэвтрүүлэх тус хуулийн талаарх 8 минутын танилцуулгыг Архангай телевизээр хийлгэн, “Архангай амьдрал” сонинд хуульд заасан аж ахуй нэгж байгууллага, иргэнийн эрх үүрэг, хүлээх хариуцлагын талаарх заалтуудыг нийтлүүлэхээр бэлтгэн өгч, “АХА” тэмцээний өргөмжлөл, шагнал бусад бэлтгэл ажлыг ханган ажилалаа. Өдөрлөгийн үеэр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 8 минутын танилцуулга, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шторк, аврагч мазаалайн зөвлөмж, тус хуулийн гарын авлага материал 850 ширхэгийг тарааж, пийшэн зуух, үнс нурам, цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэлийг чанга яригчаар иргэдэд хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэн, аж ахуй нэгж байгуулагад үзүүлэх үйлчилгээ, галын аюулгүй байдлыг хангах талаар ГХУХБайцаагч нар иргэдэд зөвлөгөө өгөв.
Галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэдэд сурталчилан таниулж Иргэдийн дунд “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээн зохион байгуулж, тэргүүн байранд Гурван тамир дээд сургуулийн оюутан Б.Мөнх-Очир, дэд байранд иргэн Ж.Наранчимэг нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.