Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.  Ихэнх нутгаар үүлэрхэг.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 7, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар 15-17 м/с, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар  12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Бадаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ малчин Ө-ийн өвөлжөө 05.04-ний өдрийн 15:30  цагт шатаж байна гэсэн мэдээллийг 05.04-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан.   Орон нутгийн иргэд ажиллаж 05.05-ны өдрийн 08:40 цагт унтраасан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Энхбаяр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 6 дугаар гудамжинд иргэн У-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагчийн” 58 дугаар гудамжинд иргэн Ж-ийн хашаа, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 13:06 цагт очиж 20 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 13:11 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 3 дугаар гудамжинд иргэн Э-ийн 5х4 метрийн хэмжээтэй граж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:43 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут  багийн “Хужиртын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т/ иргэн Э-ын эзэмшлийн Хово загварын өөрөө буулгагч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 25 км зам туулж 14:23 цагт  очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Бэлх”-ийн “Задгай”-д иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 14:52 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 3 дугаар гудамжинд иргэн А-ийн 6х2 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 15:12  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 15:15 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Мандал”-ын 1 дүгээр гудамжинд иргэн С-ын 4х6 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 15:46 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 5х6 метрийн хэмжээтэй малын хашаа, 4х5 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:25 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д иргэн Г-ын 5 ханатай, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 16:47 цагт хүлээн авсан.   Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам  туулан 16:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж 1 удаагийн хэрэглээний газ дэлбэрсэн  гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:05 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /53 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/, С /28 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн тул НЯТТ ажиллаж ГССҮТ-д хүргэж өгсөн. Шалтгаан нөхцлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн  “Хайлааст” хорооллын 21 дүгээр гудамжинд иргэн Л-ийн хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 17:24 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Наран”-гийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:44 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар   хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийналба хаагчид 12.5 км зам туулан 23:10 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 22 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15 км зам туулан 00:18 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар  багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 01:56 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сум ын 7 дугаар багийн “Наран”-гийн 2 дугаар гудамжинд иргэн Д-ийн 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 05:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 06:00 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд  зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 05.05-ны өдрийн 07:30 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж 05.06-ны өдрийн 07:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 2400 га талбай шатсан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн голын бэлчир” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Ө-51°10’13.1″, У-101°33’22.9″/ “FIRES.RU” цахим сайтад ойн гал түймэр илэрсэн тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан утсаар 05.02-ны өдрийн 16:51 цагт /мэдээлсэн. Хилийн 0257 дугаар ангийн 0233 дугаар салбарын алба хаагчид, Үүр багийн Засаг дарга Б.Батсайханаар ахлуулсан иргэд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын “Үүрийн-Эхийн” тусгай хамгаалалттай газрын ажилтнууд 05.03-ны өдрийн 08:41 цагт хөдөлгөөн үйлдэж, 52 км замыг туулан “Цагаан даваа” гэдэг газар хоноглосон. 05.04-ны өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдэж, 68 км замыг туулан мөн өдрийн 20:47 цагт тухайн солбилцолд ирэхэд түймэр гараагүй байна. 05.05-ны өдөр газар оронд  үзлэг, шалгалтыг хийхэд түймрийн голомт илрээгүй тул 05.06-ны өдрийн 08:00 цагт буцсан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т, аймгийн төвөөс урд зүгт 65 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:46 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна. Түймрийн нөхцөл байдал: Унанги, утаажилт ихтэй, гол хэмгээр хөд их байгаа бөгөөд түймрийн хойд, урд хэсэгт хүчээ төвлөрүүлэн ажиллаж байна. Ус 3 км-ийн зайтай “Ширдэг”-ийн голоос зөөвөрлөн авч байна. 05.06-ны өдрийн 07:00 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ж.Эрдэнэдалайд хүлээлгэн өгсөн. Хохирол: урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Урд Сайлдагийн давааны Ширхийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун  хойд зүгт 317 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т, N 51°53’42.1″, E 99°22’01.0″/ “FIRES.RU” цахим сайтад ойн гал түймэр илэрсэн тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан утсаар 05.04-ний өдрийн 17:31 цагт мэдээлсэн.  Тус сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Эрдэнэжаваар ахлуулсан “Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын  захиргаа”-ны ажилтнууд 19:17 цагт сумын төвөөс хөдөлгөөн үйлдэж, “Хар даваа” гэдэг газар хоноглоно. 05.05-ны өдөр “Хар даваа” гэдэг газар Хилийн 0257 дугаар ангийн 0258 дугаар салбарын дарга, ахмад Ц.Баярболдоор ахлуулсан алба хаагчид очиж уулзан түймрийн голомт руу явсан бөгөөд мөн өдрийн 23:00 цагт түймрийн голомтонд очсон.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир  багийн “Улаан жирээ” гэдэг газар  /сумын төвөөс баруун урд  зүгт 15 км-т/ Тус аймгийн Сүхбаатар сумын иргэн Б /60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. 04.28-ны өдрөөс 05.01-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 05.04-ний өдрийг хүртэл түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус сумын Цагдаагийн хэсэг, ар гэрийнхэн “Улаан жирээ” гэдэг газраас “Бүдүүний гүүр” гэдэг газар хүртэл 30 км-т,  “Ноён-Уул” гэдэг газраас “Тосонгын-Ам” гэдэг газар хүртэл 30 км-т, нийт 60 км-т  2 завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 05.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиур багийн “Зүлэгт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ Тус сумын харьяат малчин А-ийн 4 ханатай гэр 05.05-ны өдрийн 10:00 цагт шатсан. Мэдээллийг мөн өдрийн 11:30 цагт тус сумын Засаг дарга О.Цолмонбаатар аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Булган аймгйин Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар  /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Улаанбаатар хотоос Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зочиж явсан иргэн М-ын “Норд бенз” загварын автомашин 05.05-ны өдрийн 11:30 цагт шатсан. Мэдээллийг мөн өдрийн 13:44 цагт тус сумын Засаг даргын орлогч М.Цэрэнбалдан аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн  “Зүүн тариа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км-т/ тус багийн харьяат  малчин Н-ийн 5 ханатай 2 гэр, Г-ын 5 ханатай 1 гэр, нийт 3 гэр 05.05-ны өдрийн 16:00 цагт шатсан.  Мэдээллийг мөн өдрийн өдрийн 21:45 цагт тус багийн Засаг дарга Д.Гантөмөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top