1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан аймгуудад түр зуурын цас, Дорноговь аймагт түр зуурын бороо орсон. Архангай аймагт цас орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч өдөртөө 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн хойд хэсгээр, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Алтай хотхоны 20 дугаар байранд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 23:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Гахайн заводын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6×4 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:37 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний яамны урд “Меркүри” ХХК-ийн хашаанд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 1 дүгээр гудамжинд иргэн А хашаандаа хогоо шатааснаас 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:18 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр 1 дүгээр багийн “Цагаа Булш” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км, аймгийн төвөөс зүүн зүгт 70 км/ малчин А-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Биндэр сумын Баян-Өндөр 1 дүгээр багийн Засаг даргаар ахлуулсан иргэн 70 км зам туулан очиж 2:13 цаг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12 дугаар гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:37 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Гахайн хорооны 10 дугаар гудамжинд иргэн С-ийн 6 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:43 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6 дугаар гудамжинд иргэн Б-ын 10х14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 17:42 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд иргэн Т-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:06 цагт хүрэлцэн очиж 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Урд Сайлдагийн давааны Ширхийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 317 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км “FIRES.RU” цахим сайтад ойн гал түймэр илэрсэн тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан утсаар 05.04-ний өдрийн 17:31 цагт мэдээлсэн. Тус аймгийн Цагааннуур сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Эрдэнэжаваар ахлуулсан Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хилийн 0257 дугаар ангийн 0258 дугаар салбарын сургалт эрхэлсэн орлогч, ахмад Ц.Баярболдоор ахлуулсан алба хаагчид 5.05-ны өдрийн 23:00 цагт түймрийн голомтод очиж ажиллан 05.06-ны өдрийн 09:06 цагт бүрэн унтраасан. Гал түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүргэдтэй 2 дугаар багийн Баруун сөдтийн “Шар хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг дарга А.Жамьяаншараваар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн иргэд түймрийн голомтод ажиллаж байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай өртөж шатсан. Нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан алба хаагчид 18:30 цагт ангийн байрлалаас гарч 23:00 цагт түймрийн голомтод очсон. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10.00 цагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд очиж, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 05:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүлжараахай багийн “Усан сан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. ЭХАА-ийн алба хаагчид, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газар, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар суман дахь “Шинь шинь” ХХК-ийн ажилтнууд ажиллаж мөн өдрийн 19:55 цагт цурамд оруулж 05.07-ны өдрийн 02:30 цагт бүрэн унтрааж сумын Байгаль орчны байцаагч Б.Билгүүнд хүлээлгэн өгсөн. Гал түймэрт урьдчилсан байдлаар 23000 га талбай, 5 ханатай гэр 2, 20х10 метрийн хэмжээтэй малын саравч 1, тоо толгой нь тодорхойгүй хурга, ишиг өртөж шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ Тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б/60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. 04.28-ны өдрөөс 05.01-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 05.04-ний өдрийг хүртэл түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн хэсэг, ар гэрийнхэн “Улаан шивээ” гэдэг газраас “Бүдүүний гүүр”, “Ноён-Уул” Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл моторт завь 1, моторгүй завь 1 нийт 2 завиар 1 удаа усаар нийт 80 км газрын унжсан бут бургас болон салаа, булан тохой хаялгыг үзэж шалган, эрлийн ажиллагааг зохион байгуулж 05.06-ны өдрийн 18:13 цагт ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг бүрэн зогсоосон.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Хөөвөр 4 дүгээр багийн “Өшгөг хороолол” 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 4 ханатай гэр 05.06-ны өдрийн 17:05 цагийн үед бүрэн шатсан тухай мэдээллийг 20:30 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Цэрэндолгороор ахлуулсан Онцгой комиссын алба хаагчид 17:08 цагт очиж, орон нутгийн иргэдтэй хамт ажиллаж 19:58 цагт галыг бүрэн унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР