Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим газраар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 12-14 м/с, 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 11 дүгээр цэцэрлэг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:00 цагт очиж, иргэн Ц-ын 6 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20/4 дүгээр байрны авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:14 цагт очиж, иргэн Т-ын эзэмшлийн “Тоун-Асе” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 11 дүгээр багийн “Хивс” хорооллын 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 13:35 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Шаврын тохой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс урд зүгт 40 км-т/ Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Нордбенз 2536С” загварын зүтгүүрийн чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:47 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 40 км замыг туулан 15:25 цагт очиж, чиргүүлийн дугуй болон тээвэрлэж явсан 50 тонн нүүрснээс 1 тонн нүүрс шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Баянбулаг гудамжинд иргэн Н-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:12 цагт очиж, 6х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Нефтийн гудамжинд иргэн Э-ын эзэмшлийн “Гранд марк 2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 03:17 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайтын богино-Ам”-ны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:11 цагт очиж, иргэн М-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:43 цагт очиж, иргэн Г-ийн эзэмшлийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 16 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 01:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 01:55 цагт очиж, иргэн Д-ын эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д/56 настай, эрэгтэй/-ын гарын шуу, нуруу хэсгээрээ түлэгдсэнийг НТТТ-д хүлээлгэн өгсөн.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн мэдээлэл: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын-Амны задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 16:30 цагт очиж, 0.7 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн А /80 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэнийг НТТТөв-д шилжүүлэн өгсөн.

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүргэдтэй багийн Баруун сөдтийн “Шар хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бат-Өлзий сумын Засаг дарга А.Жамьяаншараваар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж, 05.07-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай өртөж шатсан./

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Хайртхаан” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 60 км-т, Баянчандмань сумаас баруун хойд зүгт 20 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга, А.Даваадоржоор ахлуулсан орон нутгийн иргэд, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Н.Ариунболдоор ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:59 цагт цурамд оруулж, 21:41 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан./

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Номун вилла” хотхоны 100/7 байранд бага насны хүүхэд гэртээ түгжигдсэн тул хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг 05.07-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16:52 цагт очиж, Э /7 настай, эмэгтэй/ гэртээ түгжигдсэн байсныг аврах олс ашиглан цонхоор нь орж хаалгыг онгойлгож өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top