Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон дотоод нөөц боломжоо ашиглан хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг ашиглалтад орууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/05/96357674_2676162936003139_5096103843461070848_n.jpg)
Хөдөлгөөнт удирдлагын байрыг цэргийн зориулалттай бүхээг, Зил-130 маркийн автомашины чиргүүл ашиглан хийсэн бөгөөд дотор нь дэлгэж ор болдог сандал, эвхэгддэг ширээ, бичиг баримт хадгалах шүүгээ, хувцасны шкаф, зуух, угаагуур, телевизор зэргийг байрлуулаад байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/05/96518309_2676162826003150_5123522309088346112_n.jpg)
Мөн 12 В, 220 В-оор ажиллах гэрэлтүүлэг, разетка, бүх төрлийн гар утас, таблейт цэнэглэх цэнэглэгчийн оролт, чиргүүлийн доот хэсэгт түлээ болон бусад ахуйн зүйлс хийх зориулалттай хайрцагаар тоноглолоо гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/05/96909815_2676163032669796_5328753584706158592_n.jpg)