Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилготой “КОВИД-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургууль” 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд боллоо.
Улсын хэмжээнд халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг 3 шат, 3 үетэйгээр зохион байгуулсан юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дадлага сургуульд 21 аймаг, нийслэл, сум, дүүрэг, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Нэгдсэн үндэстний байгууллага, хүмүүнлэгийн багууллага, хуулийн этгээд зэрэг 60 гаруй салбар нэгжийн 20 гаруй мянган ажилтан, албан хаагч цахимаар оролцлоо.
Дадлага сургуулиар Монгол улсад цар тахал дэгдсэн үеийн салбар дундын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний тактик, төлөвлөлт, нөөц бүрдүүлэлт, эрсдэл болон чадамжаа үнэлэх зэрэг олон асуудлыг тодорхой болгон шийдвэрлэснээрээ ач холбогдолтой байлаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.