Аймгийн болон Сайншанд сумын 2019 оны “Тэргүүний хамт олон” –оор тус тус шалгарлаа

95100658_658007371648487_3229364920357224448_n-1.jpg

 Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Гамшгаас хамгаалах салбарт үзүүлсэн амжилтаараа аймгийн болон сумын “Тэргүүний хамт олон”-оор тус тус шалгарлаа.

  Өнгөрсөн 2019 онд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослоос 110 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн   “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг АНУ, Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 500 гаруй төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гаргасан үр дүн, бэлэн байдлын үзлэг шалгалтад үзүүлсэн амжилтаараа дүүрэн хангалттай үнэлэгдэж, гутгаар байр, тус газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэс нь дэд байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүлсэн юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top