Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр “Женерал Тек” ХХК-аас сая төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг барааны саванг Улсын онцгой комисст гардуулан өглөө.
Энэ үеэр хүнд цаг үед Монгол хүн бүр хариулагатай, эв нэгдэлтэй байж, аюулт өвчний ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ